Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-49.8 мм бороо, нойтон цас, орсон байна

2021 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 05 дугаар сарын 31-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 24, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29, 30-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-49.8 мм бороо, нойтон цас, орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Ингэттолгойд 49.8 мм, Бугатад 23.8 мм, Хангалд 23.0 мм, Орхоны Эрдэнэтэд 35.7 мм, Улаантолгойд 28.4 мм, Төв аймгийн Батсүмбэрт 33.6 мм, Баянчандманьд 23.5 мм, Жаргалантад 22.6 мм, Борнуурт 21.4 мм, Сэлэнгийн Орхонд 26.0 мм, Баруунбүрэнд 22.1 мм, Зүүнхараад 22.0 мм, Орхонтуулд 21.9 мм, Нийслэл Хан-уулд 25.5 мм, Хэнтийн Баян-Овоод 25.4 мм, Батноровт 22.8 мм, Сүхбаатарын Түмэнцогтод 24.7 мм, Сүхбаатарын Онгонд 23.6 мм, бусад хэсгээр 0.0-19.9 мм бороо, нойтон цас, орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Булган, Төв, Хөвсгөл, Өвөрхангайн зарим нутгаар 0.0-13.0 см цасан бүрхүүлтэй, Үүнээс хамгийн их нь Эрдэнэтэд 13.0 см, Булганы Бүрэгхангайд 3.0 см, бусад хэсгээр 0.0-2.0 см цастай байна.

Агаарын хамгийн их температур: 24-27-нд нутгийн баруун хагаст дулаахан байж, 28-нд ихэнх нутгаар дулаарч, 29,30-нд ихэнх нутгаар 3-13 градусаар сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+29 градус, бусад нутгаар +9....+16 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаахан байж, 29-нөөс ихэнх нутгаар 1-13 градусаар сэрүүсэж Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+16 градус, бусад нутгаар 0...+7 градус байв.

Cалхи: Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27-нд говийн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулархаг нутгаар секундэд 15-19 метр, зарим үед секундэд 22-26 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна. 

Улаанбаатар хот орчмоор: 25, 26-нд 0.0-8.0 мм, 27-нд 0.0-2.0 мм, 29,30-нд 0.0-6.0 мм, бороо, нойтон цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25, 27-нд секундэд 9-14 метр байна. Ихэнх хугацаанд шөнөдөө +1...+7 градус, өдөртөө 28-нд +19....+21 градус, бусад хугацаанд өдөртөө +8...+13 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/08/05

2 цаг

10 50
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/08/04

20 68
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store